Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. Талууд уг асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон байна.
Хуралдаанаар мөн төрийн өмчит компаниудын хувьчлал, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн үед ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг хэрхэн зохицуулах талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтан мэдээлэл хийжээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасантай холбоотой “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг танилцуулсан байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-г мөн хэлэлцжээ.
Үүнээс гадна Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны саналаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх 2026-2031 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт зэрэг хэд хэдэн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
| Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.