Шууд Chart

Хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ

2026-08-17 09:59:00

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийслэлийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ.

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар 2026 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлийн төрийн болон хувийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай хурал, уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын ерөнхий газрын Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван, Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул нар тус тус оролцлоо.

Уулзалтаар:

-Хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах чиглэл 

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах чиглэл

-“Сүү” зорилтот төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэл

-СОР17 хурлын үеэр хичээлийн жилийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах чиглэл

-Сургуулийн автобус, хичээл эхлэх цагийн зохицуулалт, хосолсон сургалтыг хэрэгжүүлэх чиглэл

-Сургууль бүлгийн ачааллыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ 

-Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, цахим худалдан авалтыг хэрхэн хийх 

Хөрөнгө оруулалт, их засварын явцын мэдээллүүдийг хүргэлээ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.


Хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй