Шууд Chart

UNCCD COP17: МОнголын үндэсний урлаг, нүүдэлчдийн соёлыг олон улсын төлөөлөгчдөд толилууллаа

2026-08-17 14:25:04

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын нээлтийн үеэр Монголын нүүдэлчдийн соёл, байгаль хамгаалах уламжлал, төрт ёсны өвийг үндэсний урлагаар дамжуулан танилцууллаа.


Нээлтийн хүндэтгэлийн тоглолт нь XIII зууны Монголын түүх, нүүдэлчдийн ёс заншил, төрт ёсны уламжлалыг илэрхийлсэн хүндэтгэлийн бүжгээр эхэлж, хөөмийн үзүүлбэрээр хүн, байгаль, эх дэлхийн хүйн холбоо, байгаль дэлхийгээ дээдлэн шүтэх монголчуудын уламжлалт үзэл санааг илэрхийлэхийн зэрэгцээ шашин, байгаль дэлхий, ариун сэтгэл, мөнх тэнгэрийн үзэл санааг бэлгэдсэн хадаг барьж угтсан нь монголчуудын хүндэтгэлийн илэрхийлэл байлаа.

 


Хурлын өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын таван зуу гаран уран бүтээлчид хамтран нүүдэлчдийн соёлыг сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

 

Нийтэлсэн: COP17 Mongolia

UNCCD COP17: МОнголын үндэсний урлаг, нүүдэлчдийн соёлыг олон улсын төлөөлөгчдөд толилууллаа  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй