Чанаргүй зам тавьсан компаниуд гурван жилийн хугацаанд өөрсдийн хөрөнгөөр тавьсан замаа арчилж засварлана гэж албаныхан хэлж байна. Мандалговийг Улаанбаатар хоттой холбосон 104 км замыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Гэтэл нэг жилийн хугацаанд энэ замд хагарал үүсч, засч сэлбэж эхэлжээ.
Дөнгөж жилийн нас даахгүй ийм зам тавьсаар байх уу, замын арчлалт хамгаалалтыг хэрхэн шийдвэрлэж байна вэ гэсэн асуулт гарч байгаа юм. Тэгвэл ер нь шинээр хүлээн авах замын баталгаат хугацааг гурван жил болгосон гэж Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон ярилаа.
| Зам шаардлага хангахгүй байна | ||
| Үзсэн: 1839 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.