Шууд Chart

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ

2026-08-17 15:59:51

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 

Тогтоолыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог.

Ингэхдээ дараах хүчин зүйлсийг авч үздэг.

-Хүн амын амьжиргааны доод түвшин

-Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа

-Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ

-Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин Инфляц зэрэг болно гэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй