Шууд Chart

Бүгд найрамдах Узбекистан улстай хамтарч ажиллана

2014-10-14 15:43:39

Монгол Улсын ерөнхий прокурорын газар Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий прокурор Дорлигжав Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцоод иржээ. Уулзалтын үеэр манай улсын прокурорын байгууллага Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллахаар болсон байна.

Түүнчлэн олон чухал асуудлаар ерөнхий прокурорууд зөвлөлдсөн гэж Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сүхбаатар хэллээ.


Бүгд найрамдах Узбекистан улстай хамтарч ажиллана  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-10-14 17:09
за узбекстан вирустжээ.

Бидэнтэй нэгдээрэй