НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд ажиллах Ногоон бүс өнөөдөр 10:00 цагт олон нийтэд нээлтээ хийнэ.
Ногоон бүс нь иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбосон, олон нийтэд нээлттэй оролцооны талбар юм.
Энд байгаль орчны шийдэл, шинэ санаа, инновац, сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, оролцогч талууд туршлага солилцох, хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэнэ.
Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцоно.
Нээлтийн үеэр Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолт толилуулах юм.
| COP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.