Шууд Chart

ЭМЯ, ТХААГ, НБГ, ХҮШТСАҮТ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим болон танхимын хэлбэрээр үе шаттай сургалт, уулзалтыг зохион байгууллаа

2026-08-18 09:16:17

2026–2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2026 оны 8 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ЭМЯ, ТХААГ, НБГ, ХҮШТСАҮТ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим болон танхимын хэлбэрээр үе шаттай сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хоол зүйч, нярав, нягтлан бодогч, тогооч болон боловсролын байгууллагын бусад холбогдох албан хаагчид хамрагдав.
Тус сургалтаар 2026–2027 оны хичээлийн жилд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөлт, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг зохион байгуулахтай холбоотой нэгдсэн мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.

Үүнд:

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, хэрэгцээ

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэгцээ, захиалга

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, стандарт, аюулгүй байдал

-Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авах, цахим дэлгүүрт захиалга оруулах аргачлал

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний захиалга хийх, хүлээн авах үйл ажиллагааг хууль, журмын дагуу оновчтой зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо.

Үе шаттай зохион байгуулсан тус сургалтад цахимаар 1,132, танхимаар 1,344, нийт давхардсан тоогоор 2,808 албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар хүнсний хангамжийн хэрэгцээг зөв тодорхойлох, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хүүхдийг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол хүнсээр хангахад чиглэсэн үр дүнтэй сургалт болсон гэж оролцогчид дүгнэсэн байна. 


ЭМЯ, ТХААГ, НБГ, ХҮШТСАҮТ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим болон танхимын хэлбэрээр үе шаттай сургалт, уулзалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй