Шууд Chart

Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулахыг үүрэгдлээ

2026-08-18 10:22:32

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. 

Үргэлжлүүлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, сургууль цэцэрлэгүүдийн засвар шинэчлэлийн ажил, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлын явц, төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай холбогдох газар хэлтсийн удирдлагууд танилцуулга мэдээлэл хүргэлээ. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбогдуулан дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. 

Тодруулбал: 

-Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх

-Сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг энэ сард багтаж бүрэн дуусгах

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх

-Түлш борлуулах цэгийн тоог шинэчлэн тогтоох, шаардлагатай хороодод борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх

-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. 


Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулахыг үүрэгдлээ  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй