Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа “Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачуудад зориулсан алба сурталчлах өдөрлөгийг Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа.
Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг онол, дадлага хослуулан суралцаж, багаар ажиллах чадвар болон аюулгүй байдлын зөв дадлыг өртөөт даалгавраар дамжуулан хөгжүүлж, тохиолдож болзошгүй гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.

| "Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ | ||
| Үзсэн: 54 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.