2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ жил 52 төсөлд улсын комисс ажиллуулж, байнгын ажиллагаанд авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 12 барилга байгууламжийг бүрэн ашиглалтад хүлээн авлаа.
Их засварын 62 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Есдүгээр сарын нэгнээс өмнө засварын ажил дуусна. Гэрт ойрхон сургууль хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 41 хороонд түрээслэх боломжтой байрны санал ирсэн. Үүнээс 17 байрыг түрээслэн ашиглах боломжтой байна. Мөн таван цэцэрлэгийг гэрт ойрхон сургууль болгох боломжтой. Сургуулийн автобусны чиглэлийг нэмэгдүүлнэ. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн цахим бүртгэл үргэлжилж байна” гэлээ.
| Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.