Шууд Chart

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

2026-08-19 11:53:59

Прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 14 хэрэгт, Говь-Алтай аймгийн прокурорын газар 13 хэрэгт, Өмнөговь аймгийн прокурорын газар 12 хэрэгт, Баянхонгор аймгийн прокурорын газар 8 хэрэгт, Өвөрхангай аймгийн прокурорын газар 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна. 


Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй