Шууд Chart

Сүхбаатар дүүргийн хороодын зохион байгуулагч нарт эрх зүйн сургалт зохион байгууллаа

2026-08-19 14:23:35

“Иргэн төвт төрийн үйлчилгээ”, “Хуулиа дээдэлж-Хариуцлагаа ухамсарлая” бүх нийтийн эрх зүйн боловсрол, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийнхээ хороодын зохион байгуулагч нарт зориулсан эрх зүйн сургалтыг өнөөдөр (2026.08.19) зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь хороодын зохион байгуулагч нарт улсын бүртгэлийн хууль тогтоомж, бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл олгож, иргэдэд үнэн зөв зөвлөгөө, мэдээлэл хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бөгөөд уг сургалтаар дамжуулан оролцогчдын эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэхэд шаардлагатай мэдээллээр хангаж ажилласан байна. 

Сургалтад Сүхбаатар дүүргийн 20 хорооны зохион байгуулагч нар оролцож, Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан, дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авлаа.

Үүнд:

- Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны танилцуулга

- Улсын бүртгэлийн багц хууль болон холбогдох бусад хууль  тогтоомжийн танилцуулга

- Улсын бүртгэлийн үйлчилгээ, үйлчилгээ авахад анхаарах асуудлын талаарх мэдээлэл

- Оролцогчдын асуултад хариулж, холбогдох чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөв гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.


Сүхбаатар дүүргийн хороодын зохион байгуулагч нарт эрх зүйн сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй