Шууд Chart

"Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг боллоо

2026-08-19 15:51:34

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны төлөөлөл оролцож, тус хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид боловсронгуй болгох шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцож, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хэлэлцэв.

Энэхүү арга хэмжээ нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх судалгааны ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.


"Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй