МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
ОНРТ-ийн тухай хуулийн 28 дугаар зүйл, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйл , Үндэсний зөвлөлийн 2026 оны 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хяналтын зөвлөлийн гишүүний 3 (гурав) хүртэл орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж байна.
Нэг. Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Ерөнхий тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Сүүлийн гурван жилийн хугацаанд МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаагүй байх.
- Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн ноцтой зөрчил гаргаагүй байх;
- МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх.
- Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүй, биет бус хөрөнгө, оюуны өмч, төрийн хяналт, шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байсан бодит ажлын туршлагатай байх.
- Мэргэжлийн тусгай шаардлага:
- Хуульч, эрх зүйч -1 хүн. 5-аас доошгүй жил ажилласан байх (биет бус хөрөнгө, оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно).
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, эдийн засагч -1 хүн. Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх.
- Төрийн удирдлага, компанийн засаглалаар мэргэшсэн – 1 хүн. Мэргэжил, чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
Хоёр. Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, гэрчилгээ, Мэргэшлийн зэргийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (И-Монголиагаас)
- Хоёр хувь цээж зураг /4х6/
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг https://ipom.gov.mn/source/urdchilsan_meduuleg.docx
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа (И-Монголиагаас)
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа (И-Монголиагаас);
Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэн дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 09 дугаар сарын 02-ны 18:00 цаг хүртэл МҮОНРТ-ийн төв байрны 3-09 тоот Хууль, эрх зүйн албанд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогчдын ярилцлагыг урьдчилан мэдэгдэнэ.
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэгт гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
- Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Mатериал хүлээж авсантай холбоотой МҮОНРТ болон Үндэсний зөвлөл ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Холбоо барих утас: 98110202, 7012-7045
эмайл хаяг: oderdene2222@gmail.com
| МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад урьж байна | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.