Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Ногоон бүсэд наймдугаар сарын 28-ныг хүртэл 300 гаруй зэрэгцээ үйл ажиллагаа болно.
Тодруулбал,
- 2026.08.18: Интерактив өдөр
- 2026.08.19: Хүн төвт өдөр
- 2026.08.20: Бизнесийн өдөр
- 2026.08.21: Тогтвортой, ногоон дадлын өдөр
- 2026.08.23: Тэсвэрлэх байдлын өдөр
- 2026.08.24: Санхүүжилтийн өдөр
- 2026.08.25: Усны өдөр
- 2026.08.26: Газрын өдөр
- 2026.08.27: Хүнс ба хөрсний аюулгүй байдлын өдөр сэдвийн хүрээнд өдөр бүр 09:00-18:00 цаг хүртэл хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлага, төслүүдийг танилцуулж байна.
Мөн үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн, инновац, шинэ технологийн танилцуулга, "Movie Ger" буюу “Кино гэр” зэрэг урлаг, соёлын арга хэмжээг иргэд чөлөөтэй үзэж сонирхох боломжтой.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд та бүхнийг урьж байна.
| COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.