Шууд Chart

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өглөө

2026-08-21 09:16:05

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026-2028 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцууллаа.

2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулна. Алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэнэ.

2-5 насны нийт хүүхдийн 98 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.

• Багшийн дутагдал арилж, ажлын ачаалал 30 хувиар буурна.

• Хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хөгжлийн түвшинд ахиц гарч, хоцрогдол буурна.

• Ногоон, эрүүл, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг цэцэрлэгийн шаардлага хангасан цэцэрлэгүүдтэй болно.

Бүх хүүхэд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж, эрүүл мэндийн индексийн түвшинд ахиц гарна.

Мөн нэгдүгээр ангийн эхний дөрвөн долоо хоногт сурагч шинэ орчинд аажмаар дасан зохицох, өөртөө итгэлтэйгээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх харилцан уялдаатай цогц үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлнэ.

Судалгааны үндэслэлтэйгээр гэрийн даалгаврыг 10 минутын дүрэмд тохируулах буюу хүүхдийн гэрийн даалгаврын ачааллыг бууруулна.

Мэргэжлийн болон техникийн боловсролд суралцагчдын тоог 40 хувь нэмэгдүүлэх зорилт тавих, жишиг хөтөлбөрийн 80%-ийг ажил мэргэжлийн стандартад нийцүүлж, ногоон ур чадвар олгоход онцгойлон анхаарна. 

Мөн уулзалтад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин зэрэг бусад албаны төлөөлөл оролцлоо.

Иргэд, олон нийтэд боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа Амин ус, Pearson, Mozaik, Eduten, Chromebook, сурагчийн өдөр тутамд хэрэглэх өдрийн хоол зэргийг бодитоор байршуулан танилцууллаа.


2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өглөө  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй