Шууд Chart

Зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг зохион байгуулж байна

2026-08-21 09:35:49

Онцгой байдлын ерөнхий газраас  “Азума Шиппинг Монголиа” ХХК, “Мон-Элч” ХХК-тай хамтран зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг энэ сарын 17-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн байрлалд зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, 09 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын холбогдох алба хаагчид хамрагдаж байгаа юм.

Барокамерын тусламжтайгаар аврагч-усчин, шумбагчийн шумбалтын ажиллагааны өмнөх болон дараах үеийн даралтыг тэнцвэржүүлэх, даралтын огцом өөрчлөлтөөс үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шумбалтын явцад болон дараа үүссэн даралт бууралтын өвчин, хийн эмболийн үед даралтыг дахин нэмэгдүүлэн эмчлэх ач холбогдолтой юм. Мөн угаарын хийн хордлогоод өртсөн иргэдийг өндөр даралтын хүчилтөрөгчийн эмчилгээнд хамруулах зориулалтаар ашиглах боломж бүрдэж байна. 


Зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг зохион байгуулж байна  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй