Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатарын өмнөд, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
08-р сарын 21-ний 20 цагаас 08-р сарын 22-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 13-18 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойш аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойш аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2026 оны 08-р сарын 23-наас 2026 оны 08-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст дулаарна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан | ||
| Үзсэн: 83 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.