Нэгдсэн үндэсний байгууллагад АНУ-ыг төлөөлөн суух байнгын төлөөлөгчөөр Саманта Пауэр сонгогдлоо. Ерөнхийлөгч Обамагийн санал болгосон энэ хүнийг Америкийн Конгрессийн Сенатын танхим баталсан байна. Хатагтай Пауэрийг Цагаан ордны зүгээс бүр өнгөрсөн 6 сард нэр дэвшүүлсэн юм. Тэрээр саяхныг болтол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүний эрхийн болон олон улсын байгууллагуудын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн тусгай туслах гэдэг албыг хашиж байсан юм.
Л.Пүрэвдолгор
| НҮБ-д АНУ-ыг төлөөлөн суух байнгын төлөөлөгч сонгогдлоо | ||
| Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.