Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “BYD Company Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жау Тонгтой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ.
Үүнд,
- Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
- Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
- Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,
- Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.

“BYD Company Limited” компани нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд нийт 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ. Тус компани нь цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэх станцыг 2026 онд БНХАУ-д 20 мянган ширхэг барих ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянган ширхгийг бариад байгаа ажээ.
Мөн 2025 онд 60GWh цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем /ВЕSS/-ийг барьж байгуулсан нь дэлхийд тэргүүлэх амжилт болжээ. “BYD Company Limited” компани нь өөрийн үйлдвэрлсэн “Вlade Battery” технологид суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод амжилттай нэвтрүүлсэн туршлагатай.
“Sky shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд өртөг бага бөгөөд хурдан барих боломжтой байдаг.


| Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.