Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2026-2027 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн 7-24 дүгээр хороонд шахмал түлш борлуулах 58 цэг ажиллана.
Иймд шахмал түлш борлуулах сонирхолтой иргэдийн материалыг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 08:00-17:00 цагийн хооронд дүүргийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх тасаг хүлээн авна.
Бүрдүүлэх материалд:
1. Борлуулалтын цэг байгуулах
Хүсэлт – борлуулагч хувь хүн бол
Албан тоот – борлуулагч аж ахуйн нэгж бол
2. Хорооны тодорхойлолт
3. Татварын тодорхойлолт
4. Үл хөдлөхийн гэрчилгээ
5. Борлуулалт хийх цэгийн газар нь түрээсийн газар бол түрээсийн гэрээтэй байгуулах, гэрээг наториатаар батлуулсан байх
6. Тухайн борлуулалтын цэг ажиллуулах газар нь эхнэр болон нөхрийн нэр дээр бол гэрлэлтийн баталгааны хуулбар
7. Тээврийн машины орц гарцын зураг
8. Борлуулалтын цэг байгуулах газрын хашаа болон агуулахын зураг
9.Байршлын зураг, координат – Google map, уртраг өргөрөгийн дугаар
10. NFC дэмждэг ухаалаг утастай байх
11. Иргэний үнэмлэхний хуулбар
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн ЗДТГ
| Шахмал түлш борлуулах сонирхолтой иргэдийн бүртгэл эхэллээ | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.