Шууд Chart

Шаардлага хангасан борлуулагчидтай "Тавантолгой түлш" компани гэрээ байгуулна

2026-08-26 12:56:43

Сайжруулсан шахмал түлш борлуулалтын цэгийн бүртгэл эхэллээ.

Борлуулалтын цэг ажиллуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүд харьяа дүүрэгтээ хүсэлт гаргаж, гэрээ байгуулах эцсийн шийдвэрийг "Тавантолгой түлш" компани гаргана.

2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүрэгт шахмал түлш борлуулах 500 гэрээт цэг ажиллана. Үүнээс 54 нь нөөцөд байх бол тогтмол 446 цэг ажиллах юм.

Шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ Тамгын газрын Агаар орчны бохирдолтой тэмцэх тасагт хүсэлт гаргана.

"Тавантолгой түлш" ХХК-ийн ажлын хэсэг дүүргээс ирүүлсэн материалтай танилцаж, шаардлага хангасан иргэн, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулна гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ. 


Шаардлага хангасан борлуулагчидтай "Тавантолгой түлш" компани гэрээ байгуулна  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй