Шууд Chart

ЭМЯ, ЗӨСҮТ хамтран тарваган тахал өвчний асуудлаар цахим хурал зохион байгууллаа

2026-08-26 16:01:38

Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран өнөөдөр “Тарваган тахал өвчний өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний анхаарах асуудлууд” сэдэвт цахим хурал зохион байгууллаа.

Хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Наранпүрэв, шинжээч А.Долгорхонд, ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр нар мэдээлэл, танилцуулга хийж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, зоонозын өвчин судлалын төв зэрэг 57 байгууллагын 100 гаруй удирдлага, эмч, мэргэжилтэн оролцлоо.

Хурлаар тарваган тахал өвчний тандалт, судалгааны явц, сэжигтэй тохиолдлуудад хийсэн хяналт, үнэлгээний дүн, шуурхай удирдлагын нэгжийн бэлэн байдал, лабораторийн оношилгоо, баталгаажуулалтын талаар мэдээлэл солилцож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2026 оны 6 дугаар сарын албан даалгаврын хэрэгжилт, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл ажлын явцад дүн шинжилгээ хийлээ.

Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, тарваган тахал өвчний нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл, туршлага солилцох цахим уулзалтыг тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ. 


ЭМЯ, ЗӨСҮТ хамтран тарваган тахал өвчний асуудлаар цахим хурал зохион байгууллаа  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй