Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Лини их сургуулийн намын дарга, Шанду мужийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны гишүүн Шү Шуанчин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улсын Боловсролын яамны зүгээс дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Одоогоор байдлаар Лини их сургууль нь Идэр их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрөөр англи хэлний багш, хиймэл оюун ухаан, цахим аюулгүй байдал чиглэлээр 2025 оноос хамтарч байгааг уламжлан, цаашид хөтөлбөрөө нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг уламжиллаа.
Боловсролын яамны зүгээс тэдний хамтын ажиллагааг дэмжин төрийн өмчит их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа талаар мэдээлэл өгөв.

| Т.Ням-Очир БНХАУ-ын Лини их сургуулийн намын дарга, Шү Шуанчин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.