Шууд Chart

Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн...

2014-10-15 07:35:50

Хэн ч харсан хулгайч гэхээргүй 32 настай Н гэдэг залуу "Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн..."  гэж хэлээд сууж байна. Юу болж байна аа. Таны гэрийн түлхүүр түүний гарт байна гээд та төсөөл дөө. Итгэхгүй байгаа бол тэр 76 түлхүүртэй. Хүмүүс өдөр ажилдаа явсан хойгуур буюу өглөө 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Шөнө нь амарна. Нэг үгээр хэлбэл, тантай зэрэгцэж ажилдаа гараад зэрэгцэж тардаг. "Ажлаа тараад" хулгай хийсэн эд зүйлсээ гэртээ авч очоод ангилан зарж борлуулдаг хүмүүстэйгээ холбогдоно. Маргааш дахиад л ажилдаа гарна. Таны цаг наргүй ажиллаж хурааж хуримтлуулсан бүхнийг тань энэ хүн 76  түлхүүрийнхээ аль нэгнээр гэрийг тань онгойлгож ороод л өөрийн болгоод авчихна. Олон хавар нэгэндээ гэж... НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагч нар үйлдэл дээр нь барьж саатуулжээ.

Бүргэд хаалга найдвартай юу?

Бидний хамгийн их найдвартай гэж тооцдог бүргэд хаалгыг толгой өвдөхгүй онгойлгочихдог. Олон түлхүүрийнхээ "буянаар" айл бүрийн хамгийн өнгөтэй өөдтэй үнэ цэнэтэй бүхнийг хулгайлсаар багагүй зүйл хуримтлуулаад авсан. Ямар ч багаж хэрэглэлгүй ганцаараа явж, түлхүүр тааруулан хулгай хийдэг энэ этгээдээс болж өөр хэдэн айл ч хохирсон байж болзошгүй. Орцны жижүүр хаана байна, унтаж байна уу сэрүүн байна уу, аль эсвэл орцны жижүүргүй юу? Хулгайд эд зүйлсээ алдсан хойноо цагдаад хандахаасаа илүү, айл хүний амь нэг гэсэн уламжлалт ёс заншлаа сэргээж, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн холбоогоо сайжруулж, хулгайчаас эд зүйлээ алдахгүй байх талаар хамтарч ажиллах цаг нь болжээ. 

Дашрамд дурдахад, бүргэд хаалгандаа давхар цоож хийвэл хулгайчаас сэргийлэх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Таны гэрийн түлхүүр зөвхөн танд л байх ёстой!

Б.Соронзон


Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн...  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй