Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд бодит хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.
Цаашид эрчим хүч, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх болон дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэлийг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

| Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.