Шууд Chart

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” шинэчилсэн системийг нэвтрүүллээ

2026-08-27 14:28:28

Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг илүү шуурхай, боловсронгуй болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн шинэчилсэн “E-PROPERTY” системийг хөгжүүлэн нэвтрүүлж байна.

Шинэчилсэн системийн хөгжүүлэлт, туршилтын ажлыг 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үе шаттайгаар хэрэгжүүлж, бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд туршиж, санал зөвлөмжид үндэслэн сайжруулсан.

Ийнхүү системийн туршилт, бэлтгэл ажлыг амжилттай хангаж, 2026 оны 08 дугаар сарын 27-ноос буюу өнөөдрөөс эхлэн “E-PROPERTY” шинэчилсэн системийг Баянзүрх дүүрэгт нэвтрүүллээ.

Шинэчилсэн системийг нэвтрүүлснээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр хялбар, боловсронгуй болгох, мэдээллийн найдвартай байдал, бүртгэлийн чанар, хяналтыг сайжруулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэл багатай, орчин үеийн технологид нийцсэн хэлбэрээр хүргэх зэрэг боломжууд бүрдэж байна.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст шинэчилсэн системийг туршин нэвтрүүлж, хөгжүүлэлт, сайжруулалт болон бэлтгэл ажлыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ.

Тус хэлтэс нь системийг бодит үйл ажиллагаанд туршин ажиллуулж, улсын хэмжээнд нэвтрүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажилласан бөгөөд цаашид шинэчилсэн системийг нийслэлийн бусад дүүрэг болон орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд үе шаттайгаар нэвтрүүлнэ гэж УБЕГ-аас мэдээллээ. 


Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” шинэчилсэн системийг нэвтрүүллээ  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй