Шууд Chart

СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв

2026-08-27 15:53:51

 

Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенц»-ийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) 11 дахь өдрөө үргэжилж байна.

Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдрийн сэдэвчилсэн мэдээллийг UNCCD-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильо, UNCCD-ын Ерөнхий эрдэмтэн Баррон Жозеф Орр, FAO-ын Газар, усны асуудал хариуцсан хэлтсийн захирал Лифэн Ли  нар хийлээ.

UNCCD-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильо “Ургац болон бэлчээрийн асуудлыг цогцоор нь шийдэж сэргээх, хүнсний аюулгүй байдлыг ярилцах нь чухал. Эдийн засгийн нөөцөө бодож,бүх зүйлийг цогцоор шийдэх чухал юм.  Мөн шинжлэх ухааны хүрээнд бодлого   боловсруулж байгаа. Хүнсний үйлдвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшлийн богино хэмжээний бодлого дуртай биш. Урт хугацааны хөтөлбөрт дуртай.Иймээс  урт хугацааны бодлогыг боловсруулах нь хамгийн чухал юм.

FAO-ын Газар, усны асуудал хариуцсан хэлтсийн захирал Лифэн Ли “Монгол Улс үзэсгэлэнтэй газар нутаг бэлчээр нь үнэхээр төгс гэдгийг мэдэрлээ.  Хурлаар хамтын ажиллагааг хэрэгжүүлэх асуудал яригдсан. Олон нийтлэл мэдээлэл сонслоо.  Хөрсний хямрал бий болж байна. Бизнесийн байгууллагаас хөрөнгө оруулалт  шаардлагатай байгаа. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгийн чухал. Хамтарсан санхүүжилтээр хөрс, ус гэх зүйлийг хамгаалж, хүнсний хямралаас сэргийлэх боломжтой гэдгийн онцолсон юм.

Хөрсний эрүүл мэнд, тогтвортой хүнсний тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч буй энэхүү өдөр нь COP16-ын үр дүн болон хэрэгжиж буй түншлэлийн үйл ажиллагаанд тулгуурлан UNCCD-ын 2030 он хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байгаа аж. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй