
Оскарын шагналт нэрт кино найруулагч Жеймс Кэмерон “Аватар“ киноныхоо 2, 3-р ангийг бүтээх ажилдаа оржээ. Энэхүү бүтээлээ 20-р зуун кино компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд, киноны зураг авалт ихэвчлэн усан дотор явагдах ажээ. Moution capture технологийг кинонд ашиглаж байгаа бөгөөд жүжигчдэд зориулан тусгай мэдрэгчтэй хувцас хийлгэсэн байна. Тэрээр энэхүү киноныхоо 2-р ангийг 2014 оны 12-р сард, харин 3-р ангийг 2015 оны 12-р сард тус тус үзэгчдийн хүртээл болгох юм байна.
Аватар киноны шинэ ангиууд бүтээгдэж байна | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.