Шууд Chart

Дэлхийн эмэгтэйчүүд “Цайны цаг”-аар нэгдэв

2014-10-15 13:30:20

Өнөөдөр хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих дэлхийн өдөр. Энэ жилийн өдрийг  “Цайны цаг” уриатайгаар дэлхий даяар тэмдэглэж байна. Дэлхийн эмэгтэйчүүд нийт хүнсний ногооны талаас илүү хувийг тарьж ургуулдаг бол Африкт энэ үзүүлэлт 80 хувь, Азид 60 хувь, Латин Америк, Баруун Европын  орнуудад 30-40 хувьтай байна. 

Энэ их ажлыг  эмэгтэйчүүд гардан хийдэг байтал газрын эзэмшлийн хоёр хувь нь л эмэгтэйчүүдэд ногдож ХАА-д орж ирж байгаа нийт зээлийн нэг хувийг л тэд авч чаддаг байна. Тиймээс эмэгтэйчүүдийн дуу хоолой зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд биш дэлхийн ирээдүйд нэн чухал болохыг Бээжинд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн бага хурлаас онцлож, одоогоос зургаан жилийн өмнө НҮБ “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих дэлхийн өдөр”-ийг зарлан тунхаглажээ.

Харин манай улс “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан” гэсэн төрийн бус байгууллагатай болоод 20 дахь жилтэйгээ золгож байна.  Ингээд тус сангийн үүсгэн байгуулагч н.Отгонбаярын яриаг сонсогчдодоо хүргэе. 
 


Дэлхийн эмэгтэйчүүд “Цайны цаг”-аар нэгдэв  
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй