Шууд Chart

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 7000 хүүхэд бий

2014-10-15 13:35:47

Өнөөдөр дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэх арга замыг хайсаар ирсэн. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүүхэд тусгай сургуульд биш бусад хүүхдийн адил энгийн сургуульд сурах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Улсын хэмжээнд сургуулийн насны харааны бэрхшээлтэй 7000 хүүхэд байдаг бөгөөд эдгээрийн 100 хүрэхгүй нь өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурч байна. Тиймээс манай улс нэгэнт харааны бэрхшээлтэй хүүхдээ тусгай сургуульд сургаж чадахгүй бол эрүүл хүүхдүүдийн адил энгийн сургуульд сурах нөхцөл боломжоор хангах хэрэгтэй” гэж Харааны бэрхшээлтэй иргэдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Баясгалан ярилаа. 
 


Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 7000 хүүхэд бий  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй