Шууд Chart

Энэ амралтын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажиллахаар болов

2010-01-14 23:41:19

ДЭМБ-аас ирүүлсэн 100 мянган хүн/тун вакциныг 24 долоо хоногоос дээш хугацаатай жирэмсэн эмэгтэй болон уушигны архаг өвчтэй эмчийн байнгын хяналтад байдаг хүмүүс, олон нийттэй харьцдаг ажилчдад хийж эхэллээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд, уушгины архаг өвчтэй хүмүүс өрхийн эмнэлэгтээ хандан хүний томуугийн A хүрээний Эйч 1 Эн1 вирусийн эсрэг вакцинд хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Өрхийн эмнэлгийн дархлаажуулалтын кабинет энэ амралтын өдрүүдэд ажиллах гэнэ. Франц улсын “Sanofi pasteur” нэртэй вакцины үйлдвэрт үйлдвэрлэсэн “Panenza”  нь найрлагандаа томуугийн идэвхгүйжүүлсэн вирусийг агуулсан вакцин юм. Хэрэв та вакцины найрлаганд орсон аль нэг бодист, өндөг, тахианы уураг, альбумин, неомицин, октоксинол-9, формальдегид зэрэгт харшилтай бол вакцин тариулж болохгүй аж. Түүнчлэн цочмог халдварт өвчнөөр өвчилсөн, 38 хэмээс дээш халуурсан, архаг хууч сэдэрсэн тохиолдолд биеийн байдлаа сайжиртал түр хойшлуулах хэрэгтэй гэнэ. Вакцин тариулахын өмнө эмчид үзүүлж, зөвлөгөө авахыг мэргэжилтнүүд сануулж байна. Зарим хүнд вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, толгой, булчингаар өвдөх, чичрэх, тариулсан хэсэгт улайж хавдах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Энэ нь тариулснаас хойш 1-3 хоногийн дараа ямар нэг эмчилгээ хийлгүйгээр арилна.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Энэ амралтын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажиллахаар болов  
Үзсэн: 1516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй