Шууд Chart

Хан-Уул дүүргийн нутагт хүн барьцаалсан хэрэг гарчээ

2014-10-16 14:00:10

Хан-Уул дүүргийн иргэн Н-ыг бүлэг залуус нийлж  “Өр төлбөрөө өгсөнгүй”  гэх үндэслэлээр  биед нь халдан, барьцаалсан байна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад иргэн Н тэдэнд 8 мянган америк долларын өртэй байсан нь тогтоогдсон байна. Иргэд өр төлбөрийн асуудлаа хууль, хяналтын байгууллагаар шийдүүлэхгүйгээс эцэстээ нэгнийгээ барьцаалахад хүрсэн гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа н.Хүрэлбаатар хэллээ.

Энэ талаарх мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Л.Алтанхишиг бэлтгэжээ.


Хан-Уул дүүргийн нутагт хүн барьцаалсан хэрэг гарчээ   
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй