Шууд Chart

ГЕГ-ын илрүүлсэн 74 зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна

2014-10-16 15:58:42

Сүүлийн үед гаалийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж татвараас зайлсхийх тохиолдол нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 2800 гаруй зөрчил илрүүлсэн байна. Үүний 30 гаруй хувь нь татвараас зайлсхийж бараа бүтээгдэхүүнээ худал мэдүүлсэн бол 20 гаруй хувь нь хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх гэж оролджээ. Эдгээрээс 74 зөрчилд нь эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг Гаалийн ерөнхий газрын хууль эрхзүйн хэлтсийн байцаагч Тамираа онцлолоо.

Мөн уг асуудлаар өнөө орой МҮОНР-ийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр зочинтой ярилцаж дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Э.Энхчимэг бэлтгэлээ.


ГЕГ-ын илрүүлсэн 74 зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй