Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Хүүхдүүд бид оролцъё, хөгжье” сэдэвт аймгийн хүүхдийн нэгдсэн дөрөвдүгээр чуулганыг зохион байгууллаа.
Хүүхдийн оролцоотой шийдвэр гаргах, тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх зорилготой чуулганд бүх сум, сургуулийн сурагчдын төлөөлөл оролцсон байна. Чуулганы үеэр “Хүүхдийн элч”-ийг нээлттэй сонгожээ.
Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Түмэннаст бэлтгэжээ.
| Сүхбаатар аймагт “Хүүхдүүд бид оролцъё, хөгжье” чуулган боллоо | ||
| Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.