Японы эрх баригчид Гэмтэлтэй байгаа Фукушима-1 АЦС-ийн эргэн тойрны хот суурингуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэгдээд байсан. Эдгээр иргэдийг хэсэг хугацаанд гэртээ эргэж ирэхийг зөвшөөрлөө. АЦС-аас хааш хаашаа 20 км үргэлжилж байгаа нүүлгэн шилжүүлэлтийн бүс дотор багтсан Тамура хотын иргэд 10-р сарыг дуустал гэртээ амьдрах боломжтой болсон байна. Энэ хугацаандаа тэд нүүлгэн шилжүүлэлтийн үеийг бүрмөсөн дуусах хүртэл гэр орноо орхиж явахдаа бэлдэх боломжтой юм. Фукушима-1 АЦС-ийн ослоос хойш 2 жил өнгөрч, мужийн ихэнхи нутагт радиацийн түвшин мэдэгдэхүйц буурсан аж. Гэхдээ л асар өргөн уудам газар нутаг цацраг идэвхт бодист бохирдсон хэвээрээ, үүний улмаас 54 мянга гаран хүн 4 жил өнгөрөхөөс нааш орон гэртээ буцаж харих боломжгүй гэж японы эрх баригчид үнэлж үзэж байна. Японы Засгийн газар одоогийн байдлаар Фукушима мужид бохирдсон газруудыг цацраг идэвхиэс цэвэрлэх өргөн хүрээтэй ажиллагаа явуулж байгаа юм. Фукушима-1 АЦС-ийн ойр хавийн усан дахь трити хэмээх цацраг идэвхт бодисын агуулга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 145 дахин хэтэрсэн байдалтай байгаа.
| Дор хаяж, 4 жил өнгөртөл гэртээ харих боломжгүй | ||
| Үзсэн: 1604 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.