Шууд Chart

Тэтгвэрийн сан нь баялгийн сангийн томоохон хувь нийлүүлэгч байна

2013-08-02 13:52:02

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эргэлтэнд оруулж өсгөх боломжтой гэж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ.

Төрөөс нийгмийн даатгалын санд байршуулах ёстой хөрөнгийн 25-аас доошгүй хувийг тэтгэвэрийн даатгалын санд мөнгөн хэлбэрээр байршуулна.
Үүнийгээ улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, арвижуулна. Мөнгөө ингэж эргэлтэнд оруулсанаар улс орны эдийн засагт хэрэгтэй гэж тэрээр ярилаа. 
С.Эрдэнэ “Бид нар томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг судалж байна. Түүнчлэн тэтгвэрийн сан маань баялгийн сангийн томоохон хувь нийлүүлэгч байж болох талаар судалж ажиллаж байна” гэв.
Одоогийн байдлаарСангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монгол банктай хамтран баялгийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа юм байна. 

Тэтгвэрийн сан нь баялгийн сангийн томоохон хувь нийлүүлэгч байна  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй