Шууд Chart

Хүүхдийн зуслангаас гурав хоног тутамд хоёр тонн хог гардаг

2013-08-02 15:40:44

Гурван хоногийн хугацаанд хоёр тонн хог хаяж байна хэмээн хүүхдийн “Нарлаг” зуслангийн менежер н.Мөнхбат хэвлэлийнхэнд хандан хэллээ.

Улаанбаатар хотын ойр орчимд үйл ажиллагаагаа явуулж байгаа зуслангууд нэг ээлжиндээ дунджаар 100-240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Нэг ээлж нь 7 хоногийн хугацаатай хүүхэд хүлээн авдаг. Тэгвэл нэг ээлжний зуслангийн амрагч хүүхдүүд амараад буцахдаа дунджаар 4-5 тонн хог хаягдал гаргадаг байна.

Ер нь бид хүүхдүүдийг анх ирсэн өдрөөс нь байгаль эхийгээ хамгаалья, эх орноо хайрлая хэмээн уриалж, энэ талын сургалт,сурталчилгааг байнга хийдэг, үүний үндсэн дээр манай зуслан өнөөдрийн хүртэл цэвэр цэмцгэр байна хэмээнНарлаг зуслангийн менежер Мөнхбат ярьлаа. Тус зуслан өнөөдрийн байдлаар   7-р ээлжиндээ 180 гаруй хүүхэд хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил  10 ээлж хүлээн авах юм байна.


Хүүхдийн зуслангаас гурав хоног тутамд хоёр тонн хог гардаг  
Үзсэн: 1645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-02 16:36
2 ГЭДГИЙГ ТООГООР БИЧВЭЛ..... ХЭВЛЭЛИЙНХЭНД МЭДЭЭЛЖЭЭ. ҮЙЛ АЖИЛЛАГААГАА-ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭЖ ЗАСВАЛ, АМАРААД-АМРААД, ХАМГААЛЬЯ-ХАМГААЛЪЯ, ХИЙДЭГ ГЭЭД ӨГҮҮЛБЭРЭЭ ДУУСГА. ӨНӨӨДРИЙН-ӨНӨӨДРИЙГ, ХЭМЭЭН "НАРЛАГ" ЯРЬЛАА-ЯРИЛАА, ХҮНИЙ ЯРИА, СЭТГҮҮЛЧИЙН ҮЗЭЛ БОДОЛ ХООРОНДОО ХОЛИЛДЧИХОЖ ЭНЭ АЛДАА ЗАССАН НЬ ДЭЭР БАЙХАА

Бидэнтэй нэгдээрэй