Шууд Chart

500 эх зөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр авчээ

2014-10-21 14:32:52

ОХУ-ын Башкирын Зөгийн эрдэм шинжилгээний төвөөс авчирсан 800 бүл зөгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 200 бүл зөгий, 200 үүр хайрцгийг, Төв аймгийн Баянчандмань суманд 400 бүл зөгий, 400 үүр хайрцгийг, Улаанбаатар хотод 200 бүл зөгий, 200 үүр хайрцаг, 500 эх зөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгожээ.

Монгол оронд зөгий үржүүлэх байдлаас үзэхэд нэг бүл зөгийнөөс жилд 7-14 кг хэрэгцээний бал авч байна.

Монгол орны ихэнх нутагт балт ургамлын нөөц сайтай учраас зөгийг үржүүлж өндөр ашигтай салбар болгон хөгжүүлэх боломжтойг мэргэжилтнүүд хэллээ.

 


500 эх зөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр авчээ  
Үзсэн: 2001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-22 10:03
энэ яаж өгсөн юм бэ ХААЯ танилтай бол өгсөн гэсэн шүү би сэлэнгийн шаамар 1 бүл зөгий авмаар бна яаж

Бидэнтэй нэгдээрэй