Шууд Chart

Түрээсээ төлөх чадвартай ахмадуудад орон сууц олгоно

2013-08-02 16:52:41

Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 4000 айлын орон сууц барихаар төлөвлөж, ажлаа эхэлсэн. Ахмадууд орон сууцны хөтөлбөрт хамрагдахын тулд сүүлийн таван жил нийслэлд амьдарч байсан, орон сууцанд амьдрах ашиглалтын түрээс төлөх чадвартай, орон сууцгүй байх зэрэг тодорхой нөхцлүүдийг тавьсан гэж Нийслэлийн Захирагчийн албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Баяр-Өлзий ярилаа.

Шинээр батлагдсан ахмадын орон сууц хөтөлбөрт орон сууцыг төрийн мэдэлд байхаар зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны эзэн нас барсан тохиолдолд байрыг нь төр буцаан авахаар тусгасан. Харин ахмадууд хуучин үнэгүй олгож байсан орон сууцтай хольж хутгах тохиолдол гарч байгааг албаныхан хэлж байна.


Түрээсээ төлөх чадвартай ахмадуудад орон сууц олгоно  
Үзсэн: 2733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2013-08-26 15:19
ахмадын энэ орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүн хаанаас яаж бичиг баримт бүрдүүлж эхэлж хөөцөлдөх үү, хэзээнээс ....
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2013-08-03 12:22
Журмандаа бол газар байртай ахмадууд авч болохгүйгээр тусгасан байх юм, Тэгэхлээр орон байргүй хэсэж тэнэж байгаа хүнд олгох юмуу тэр хүн чинь лав түрээсээ өгч чадахгүй л байх даа хөөрхий

Бидэнтэй нэгдээрэй