Шууд Chart

Барилгын шороо, тоосонцор агаарын бохирдолд нөлөөлдөг

2014-10-22 15:48:55

Барилгын болон шорооны тоосонцор нийслэлийн агаарыг бохирдуулж байгааг албаныхан хэлж байна. Нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын айлуудын яндангаас гарч байдаг. Түүнчлэн 10 гаруй хувь нь барилгын болон шорооны тоосонцор байдаг байна. Үүнийг багасгахад иргэдийн оролцоо хэрэгтэй гэж албаныхан хэллээ. Тухайлбал, зүлэг ногоо тарих, сул шороо ихтэй газруудыг асфальтаар хучих зэрэг ажлуудыг ихээр хийвэл агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ багасах юм. Тоосонцрыг багасгах нь нийслэлчүүдийн шийдэх ёстой асуудлуудын нэг гэж Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд хэллээ. Энэ талаар “Хурд” агентлагаас мэдээлж байна.
 


Барилгын шороо, тоосонцор агаарын бохирдолд нөлөөлдөг  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-22 21:23
барилга барьж байгаа газрын ойролцоо байрнууд цонхоо онгойлгож агаар салхи оруулах аргагүй байдаг одоо МХЕГ энэ дуу чимээ тоос тоосонцорын хор хөнөөлийн эсрэг олон улсын хууль дүрмээр яаралтай хууль гаргаж мөрдүүлэх цаг болжээ
202.131.228.xxx [202.131.228.xxx] 2014-10-22 16:40
Улаанбаатарын агаарын 50 хувь нь утаа тортог, 50 хувь нь тоос тоосонцор байдаг юм, Үүнээс энэ тоосонцор нь хүний уушигний цулцанд ороод эргэж гардаггүй тэндээ үлдэж улмаар амьсгалын замын өвчин улам цаашлаад аастам болдог юм шүү.

Бидэнтэй нэгдээрэй