Шууд Chart

Өмч хувьчлалаас төсөвт орох орлого буурчээ

2014-10-23 16:27:51

1999 онд өмч хувьчлалаас 40 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж байжээ. Төрийн өмчийн хуулийн этгээдүүд болон үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар хувьчилж ийм хэмжээний орлогыг улсын төсөвт оруулж байсан байна. Тэгвэл 2009-2012 онд 15 орчим тэрбум төгрөг болж, улсын төсөвт төвлөрөх орлого жил ирэх тусам буурчээ.

Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн 40 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байна. Энэ нь төрөөс  өгөх татаасын хэмжээ нэмэгдэх, ирээдүйд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах, ашиглах боломжгүй өмч бий болох эрсдэл байгаа юм. Иймээс эдийн  засагт  хувийн  хэвшлийн  гүйцэтгэх  үүргийг  нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн үр  ашиг,  өрсөлдөх  чадварыг  дээшлүүлэх  үүднээс  ирэх онд  өмч  хувьчлалыг идэвхжүүлэх замаар 160 гаруй тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож байна.

Энэ тал дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн байр суурийг сонссон байна. Харин Үндэсний аудитын газар тодорхой үндэслэл тооцоогүйгээр өмч хувьчлалын орлогыг 6.3 дахин нэмэгдүүлж тооцжээ гэж үзлээ.


Өмч хувьчлалаас төсөвт орох орлого буурчээ  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй