Дэлхийн улс орнууд аливаа асуудлыг энх тайванч байдлаар шийдвэрлэх, хямрал мөргөлдөөнийг хязгаарлахад нийтээрээ анхаардаг болсон ч, одоо хүртэл энх тайвны асуудал хөндөгдсөөр байна гэж судлаачид хэллээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн энх тайвны судалгааг хөгжүүлэх талаар өнөөдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Харьцангуй амар амгалан манай улсад энхтайван судлал шинэ ойлголт боловч энэ талаарх судалгааг хийж эхлүүлэх хэрэгтэй гэж МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн багш н.Оюунсүрэн ярилаа. Энэ талаар “Хурд” агентлагийн сэтгүүлч Б.Даваажав мэдээлнэ.
| Олон улсын энх тайванг судална | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.