Хүнсний баталгаат байдлыг хангахын тулд хүнсний үйлдвэрлэл, нөөцийг эзэмшихтэй холбоотой хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх хэрэгтэйг НҮБ-аас зөвлөж байна. Энэ сайн дурын зөвлөмжийг танилцуулах уулзалт өнөөдөр Чингис зочид буудалд болж байна. Хүнсийг зөв зохистой хэрэглэхэд иргэд, аж ахуйн нэгжийн харилцаа, үйлдвэрлэлийн горимтой холбоотой нарийн хууль эрх зүйтэй байх, түүнийг нь хэрэгжүүлдэг сайн засаглалыг бий болгох хэрэгтэй. Түүнчлэн, Хүнсний хог хаягдлыг бууруулах, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, Засгийн газрын хамтын оролцоо чухал гэж НҮБ-ын БНАСУ, Монгол Улсыг хариуцсан Хятад дахь суурин төлөөлөгч Ресу Мирсика хэлж байна.
НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дүгнэлтээр аливаа орны ядуу, нэн ядуу иргэд баталгаат бус хүнс хэрэглэх, халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй гэж үзжээ. Манай улсын хувьд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох, гурил, мах махан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо хангадаг. Гэвч хүнсний баталгаат зоорь агуулах дутагдалтай, хүнсийг хаана үйлдвэрлэж ямар агуулахад хадгалж зах зээлд нийлүүлж байгаа мэдээлэл тухайн хүнсний бүтээгдэхүүн дээр байдаггүйг олон улсын байгууллага шүүмжилж байна.
| Хүнсний баталгаат байдлын талаар зөвлөлдөж байна | ||
| Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.