Манай улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэ төсөл хэрэгжсэнээр европ стандарт, европ чанар Монголд нутагшиж, манай улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортлох өргөн боломж бүрдэнэ гэж албаныхан хэллээ.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва европын стандартыг Монголд нэвтрүүлснээр экспорт, импортын бараа бүтээгдэхүүний чанар, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал сайжирч, гадаад худалдаа өргөжих боломжтой гэж ярилаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
| Европ стандартыг нэвтрүүлнэ | ||
| Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.