Ирэх жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос гаргасан байна. Тодруулбал, одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байгаа бол ирэх жил энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 380 мянган төгрөг болгохоор төлөвлөөд байгаа юм. Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсдын цалин, орлого нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшин дээшилнэ гэж МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Баатарцогт онцлолоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сард хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрээр албан ёсоор шийдвэрлэх юм. Цалингийн доод хэмжээ 380 мянга болвол үүнийг дагаад дундаж цалингийн хувь хэмжээ ч өснө гэж холбогдох хүмүүс тайлбарлаж байна. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн бий. Үүний 8.4 хувь буюу 200 гаруй мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.
| Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 4059 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.