Агаарын бохирдлыг багасгах шингэн бодис туршиж байна. Дархан-Уул аймгийн төв Дархан суманд гэр хорооллын утаа агаарыг хамгийн ихээр бохирдуулж байна гэж үзэж байгаа юм. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн халаалтад холбож, Дархан сумын 15 дугаар багийн нутаг Хабитат гэр хороололд төвлөрсөн шугам татаж байна.
Мөн нүүрсний утаа тортог бууруулдаг бодисыг тус сумын гуравдугаар багийн нутагт байдаг “Мөнхийн илч” компанийн уурын зууханд туршиж, нүүрс хүчлийн хий, азотыг хэмжсэн байна. 400 кг нүүрсэнд 160 грамм бодис шүршиж галлаад 10 минутын дараа хэмжихэд азотын хүчил, нүүрс хүчлийн хий стандарт нормоос 8.3 дахин буурсан гэж Аймгийн Захирагчийн албаны Эрчим хүчний асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Д.Өлзийтогтох ярилаа.
Энэ нь нам даралтын болон бага оврын зууханд хэрэглэвэл хотын агаарын бохирдлыг бууруулж болно гэдгийг харуулж байна гэж мэргэжлийн хүмүүс хэллээ. Дархан суманд ийм төрлийн 13 зуух байдаг. Эдгээр зууханд туршилт хийж, агаарын бохирдол буурч байгаа нь батлагдвал дээрх бодисыг хэрэглэхээр төлөвлөж байгаа юм байна.
| Дархан хотод агаарын бохирдлыг бууруулж байна | ||
| Үзсэн: 2169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.