Шууд Chart

Андууд чинь байна андаа

2013-08-05 11:35:46

Цасан дээр мөр чинь зурайн алхахыг олоон олон жил харахсан анд минь. Цаасны булан дээрээс шүлгийн чинь мөртүүдийг олж уншихсан. Чиний зорин ирдэг андуудын чинь гэгээн сэтгэлийн хоймор үргэлж нээлттэй. Чамайг зорин алхдаг андууд чинь ч хэвээрээ. Яахав дээ миний найз. Өвдөө л биз. Өвөг дээдэс минь өвчин гэдгээс өргөс авахын дайны салж болдог хэмээсэн байдаг. Тэгвэл миний найзын өвчин удахгүй арилнаа. Тэр цаг ойрхон буй гэдэгт шүлэгээ хамт уншиж, мэдээгээ хамт бэлддэг үзэг нэгт хэдэн найз чинь бүгд л итгэж байгаа.

“Бид” хэмээх үг хэзээ ч ганц тоог илэрхийлдэггүй. Тиймээс бидэнд чиний сэтгэлд зовиур ургуулж, биед хөндүүрлэж буй тэр алгын чинээхэн өвчнийг үгүй хийх тийм их итгэл байгаа шүү анд минь. Энэ орчлонд чамайг ирэхэд эх орон, ард түмэн чинь аав, ээжтэй чинь хамт угтаж авсан. Тиймээс чиний гэр бүл бол монгол. Энэ тоонот авъяастай, чадалтай, чадвартай хүүдээ хайртай байдаг юм. Чамайг аз жаргал дунд байхад чинь хундага жингэнүүлэх анд, нөхөд олон байдаг шиг чамайг зовж, өвдөж, шаналаж байхад түүнээс ч олон анд чинь дэргэд чинь байж эрүүл энх байлгах болно.

Гараа сунгасан хүнийг татаж авахгүйгээр орхидог тийм муухай чанар монгол хүнд байдаггүй. Андууд чинь байна андаа, амьдрал бидний өмнө гэгээ татуулан зурайж байна. Бид чаднаа.       

 
В.Нэргүй

Андууд чинь байна андаа  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй