Мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрх бүрэн хэрэгжихгүй байгаагаас хүнд суртал, хууль бус үйлдэл зогсохгүй байна гэж ТББ-ууд шүүмжиллээ. Тиймээс өнөө өглөө хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, иргэдийн мэдэх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож, уулзалт ярилцлага зохион байгуулсан байна. Энэ үеэр "Хурд" агентлагийн сурвалжлагч "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер Хишигсайханаас иргэдийн мэдэх эрх манай улсад ямар түвшинд байгааг тодруулжээ. Тэрээр "Иргэдийн мэдэх эрхийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хууль эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай" гэжээ.
| Иргэдийн мэдэх эрх хэрэгжихгүй байна гэв | ||
| Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.